Та өөрийг мэргэлж үзмээр байна уу

/ Магадлал 90 хувь, үр дүн 96 хувь/ Энэ мэргийн мөн чанар нь энгийн бөгөөд гарын дор учир та хэзээ ч хүссэн зүйлээ хэн нэгэн мэдэх мэдэхгүй үзмэрч, зурхайч, лам хар гэлгүй зөвхөн өөрөө урьдчилан мэргэлж мэдэх ба ирээдүйд учирч болох таагүйгүй зүйлсээс өөрийг сэргийлж чаддагт байгаа юм. /бас өөрийн нууцаа өөртөө авч үлдэж чадна/ Эхлээд та өөрийн компьютерынхоо энгийн хөзрийн тоглоом болох Solitaire тоглоомыг нээчих. / Start/Programs/Games/Solitaire / (Тоглоомоо өөрөө тоглож дуусгана) Дараа нь Game менюныхаа Options.. руу ороод Draw-ийг нь One гэж сонго, Scoring-ийг нь Standart гэж сонгоод ОКоогоо дарчих. За одоо… Эхлээд юун тухай, ямар ажил үйлс, хайр дурлал, аж амьдралын талаар урьдчилж мэдэхийг ХҮСЭЖ БАЙНА ВЭ ? тэр тухайгаа өөрөө өөртөө оюун ухаанаа төвлөрүүлэн маш ихээр хүс! /хүн бүрт өөрт нь зөн совин буюу дотоод далд мэдрэмж байдаг юм шүү. үүнд эргэлзэх хэрэггүй, зүгээр л хүс./ Юун тухай урьдчилж мэдэхийг хүссэн зүйлээ бодов уу. Тэгвэл Game-ийн Deal командаа сонго. ЗА ЯМАР ЮМ ГАРАВАА ? Хөзрийн гол тайлалуудыг одоо хэлье. 1. Бүх зүйл ОКэе . Хэрэв нууц хөзрүүд нээхээс өмнө бүх тамганууд гарч, дараа нь бүх хөзөр хураагдаж хожих юм бол таны санаж, зорьсон бүх зүйл биелэх боломжтой. 2. Санасан зүйл бүтнээ, гэхдээ ялихгүй саад байна. Бүх хөзөр хураагдаж хожиж байгаа боловч аль нэг тамга хамгийн сүүлээр дээр тавигдах эсвэл 3 ноён дээр хөзрүүд түр хураагдаад нэг ноён /эсвэл хатан/ хураагдахгүй байж байгаад хамгийн сүүлд бүрэн болж байвал таны санасан зүйл биелэх боломжтой боловч хэн нэгний саад/хэл ам,хатгаас/-наас бага зэрэг үл ойлголцол, цаг хугацааны саатал/удаашрах/ гарах учир хүссэн зүйлээ сайтар төлөвлөж, гарч болох эрсдэлийг хэрхэнээ өөрөө шийд. 3. Нэг ном уншуулаад,дахиад эхэл. 1 тамга дээр гараад/ялангуяа гил/ 1-2 ноён хураагаад цаашид тоглох боломжгүй бол таны санаж бодсон зүйлд том тээг байгаагаад байгаа бөгөөд үүнийг номын хүчээр мөн төлөвлөгөөгөө дахин хянаж, сэтгэл өөдрөг байхыг сануулж байгаа хэрэг. 4. Хайр дурлал ОКэе. Хэрэв Будангийн тамга эхний 2 тамганд багтаж гараад доор нь 2-3 нь ноён хатантайгаа эхэлж хураагдаж байвал бүх зүйл ОК ба цэцэг ноён будангийн хатантай эсвэл дөрвөлжин,бунд ноён цэцэгийн хатантай таарвал /баян нөхөр(эхнэр)/-тэй болно/,харин гил ноён будангийн хатантай таарвал тийм ч сайн биш та өөрөө л түүнд хайртай болохоос тэр таньд биш гэсэн үг. 5. Хайрын шаварууд. Дээрхи шиг байдалд хараахан хүрээгүй боловч боолнууд хураагдаагүй мөртлөө их гарч тоглолт зогсвол таны хайртай хүнтэй учиртай өөр шавар байх эсвэл та хоёрыг салгах гэсэн санаатай шаврууд байна гэсэн үг бөгөөд түүнийг хэн гэдгийг та дүрснээс нь бараг таних байх. 6. Мөнгө бизнес. Цэцгийн тамгаар эхлээд /эсвэл дөрвөлжин тамга гараад цэцэг тамга/ дээрхи өнгөтэй ноён хатан боол 10-ууд эхэн үедээ хураагдаад л байвал та төдий хэмжээний ашиг орлого олох боломжтой ба цэцэг, дөрвөлжингийн туг дадар 4 5 хөзрүүд тамгийнхаа дээр эхэлж хураагдвал цаашдаа ч таны бизнес сайн байх магадлалтай. 7.Өөр арга байхгүй юу. Дээр хоёр тамгатай доороо 2-3 ноён дээр хөзрүүд талаас илүү хураагдаад хожигдвол таны хүсэл ядаж тал нь биелэх бөгөөд үүнтэй эвлэрч өөр хувилбараар /өөр өнцгөөс нь/ өөрийнхөө асуудалд хандаад нэг үз. 8. Ирээдүйн мөчлөг ямар байна вэ. Дээр байгаа тамганууд /2-4 тамга/ болон доор ноёнууд дээр хураагдаж байгаа хөзрүүдийг зүүнээс нь баруун тийш хураагдсан хөзрийн их багаар ирээдүйд болох чиний хүссэн зүйлийн биелэгдэх магадлал/ мөчлөг/ гарч ирнэ. Хугацаагаа 2-4 үед хувааж аль үед биоэнерги чинь өсч ажил үйлс бүтэмжтэй байх, аль үед нь өөртөө анхаарч хүчлэн үйлдэхийг эндээс харж зохицуулаарай. 9. Дан гил голдуу хөзөр гараад /тамга, 10, ноён, хатан, 3 хөзрүүд байвал/ хожигдвол та санасан зүйлээ хаяж өөр юм бод. Хэрэв эрүүл мэндээ үзсэн бол даруй эмнэлэгт шинжилгээ өгөхтий. Нэг үг байдаг юм. Хэн ч хэлэлээдээ… ИТГЭЛ НАЙДВАР ХАМГИЙН СҮҮЛД ТАСАРДАГ ЮМАА… зөвхөн өөртөө л итгэ. Үргэлжлэл бий… Хэрэгтэй санагдвал үргэлжлүүлээд л байяяяя
start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
uka (зочин)

ix zugeer ym bna gexdee bi sain oilgosongui. options ruu orj taaruulchad deal gej exluuleed axiad toglox ymu 1,2,3.. ged dugaarlasan chin ymar uchirtai ymbe

ө (зочин)

yaanaa taarch bna i i i

Anonymous (зочин)

2 дахиа үзсэн чинь бүх тамга нь шууд гарч ирээд тэгээд би хожчихлоо. Үнэхээр сайхан байна. Баярлалаа.

санаандгүй (зочин)

тийм дийл команд алгаа. хаашаа юм. ямар үйлдлийн систем дээр юм бээ. минийх вин ос 7.майлээр яаралтай хариу

amka (зочин)

deal gj yg haana bgaan bas 1 quit and new game bas oor yum garj ireed bna yaah yumbe?

NARAA (зочин)

DUPE

f (зочин)

hhhhaira

Зочин

Бор-Өндрийн Бэрх гэдэг газраас жонш гарах нь уу

munkhzul (зочин)

Бор-Өндрийн Бэрх гэх газраас жонш гарах болов уу

Зочин

яагаад хариу ирэхгүй байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)